m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.07 05:01
44
Автомашингүй өдөр энэ сарын 19-ний бямба гаригт болно

Дөрөвдүгээр сарын 19-ний бямба гаригт "Автомашингүй өдөр", "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээн болох юм. Энэ хүрээнд тухайн өдрийн 07:00-17:00 цагийн хооронд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орох ажээ.