m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.08 04:09
166
ОЮУ ТОЛГОЙ ХХК-Д ИРГЭД, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА

Өнөөдөр "Улсаа аваръя" ТББ,  Мэргэжлийн холбоод болон Иргэний нийгмийн төлөөлөл, иргэдийн нэгдэл хамтран ОЮУ ТОЛГОЙ ХХК-д шаардлага хүргүүлж байна.

Илүү ихийг:https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1906643052681511/ 

Тодруулбал: "Өнөөг хүртэл ашиглаж буй ил уурхай нь Монгол улс, Монголын ард түмэнд ямар ч үр өгөөжгүй байгаа тул цаашид далд уурхайг ашиглах гэрээ хэлэлцээр хийхгүй байхыг анхааруулж, 2018 оны 3 сарын 23-ны өдрийн УИХ-ын даргын захирамжаар томилсон "Оюу толгойн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, гэрээг дүгнэх"- ажлын хэсэгт танай талаас нөлөөлж буй хууль бус үйлдэлээ нэн яаралтай таслан зогсоож Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байна" гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Энэхүү шаардлагыг Оюутолгой ХХК-ий гүйцэтгэх захирал Армандо Торрест өөрт нь өгөх гэсэн боловч гарч ирэхгүй хүлээлгэсээр байгаа юм.  Иргэний нийгмийн төлөөллүүд болон мэргэжлийн холбоод шаардлагаа зохих хүнд нь өгөх хүртлээ тэнд суулт хийнэ гэдгээ мэдээллээ.