m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.08 08:31
139
УЗН нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэн үлгэрлэгч хүмүүнлэгийн үйлстэнүүдийг өргөмжиллөө

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Гамшгийн менежментийн хөтөлбөр, Нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Хүүхэд залуучуудын хөдөлгөөн гэсэн үндсэн 4 чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулан төрдөө нэмэлт хүч болон ажилладаг үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм. 

Өнөөдөр ОУ-ын Улаан загалмайн өдөр тохиож байна. Энэ жилийн хүмүүнлэгийн өдрийг "Инээмсэглэл" уриан дор тэмдэглэж хүн хүндээ энэрэл хайр, инээмсэглэл бэлэглэж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхийг уриалж байлаа. Ирэх жил МУЗН-ийн түүхт 80 жилийн ой тохиох юм. Энэхүү ойг угтаж төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гишүүнчлэл, сайн дурынхны хүрээг тэлэх, хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэж албаны хүмүүс мэдээллээ. 

Жүжигчин Г.Ундармаа, О.Саранчулуун, Д.Дэлгэрсайхан тэргүүтэй нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэн үлгэрлэгч хүмүүнлэгийн үйлстэнүүдийг Монголын улаан загалмай нийгэмлэгээс өргөмжлөн алдаршууллаа. 

Монголын улаан загалмайн нийгэмлэг ОУ-ын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Британийн УЗН, Дэлхийн мал амьтны хамгаалах байгууллагатай хамтран бэлэн мөнгө, хүнс, малын эрдэс тэжээлийн багцыг 2017-2018 онд өвөлжилт хүндэрсэн малчин өрхүүдэд 1,6 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсэн байна. Мөн Хүүхэд залуучууд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төслийн хамтарсан 4 багийн 100 гаруй сайн дурын идэвхтнээр дамжуулан 350 гаруй хүнд хүрч үйлчилжээ.