m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.09 05:13
129
"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙГ ТАТАН БУУЛГАХ ШААРДЛАГЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ХҮРГҮҮЛНЭ

Ардын заргын товчоо ТББ-с "Эрдэнэс Монгол" ХХК-ийг татан буулгаж, Төрийн өмчид Багануур ХК, Шивээ-Овоо ХК-иудыг үр ашигтай ажиллуулах, хөрөнгө оруулалт хийх тухай хугацаатай шаардлагыг МУ-ын ерөнхий сайдад хүргүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал: "Ардын заргын товчоо" ТББ  долоо хоногийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг шаардсан шаардлагадаа дараах 5 зүйлийг тусгажээ. 

ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1907703889242094/

  1. Удирдлага, зохион байгуулалт, менежмент, зарлагын хувьд алдаатай бодлого явуулж буй "Эрдэнэс Монгол" ХХК-ийг татан буулгах
  2. "Багануур", "Шивээ-Овоо" ХК-иудад техникийн шинэчлэл яаралтай хийж олборлох зардалыг бууруулах арга хэмжээ авах 
  3. "Багануур", "Шивээ-Овоо" хувьцаат компаниудын өр төлбөрийг төр өөрийн эзэмшлийн хувьд нийцүүлэн хөрөнгө оруулалт болгон барагдуулах
  4. Төрийн өмчид компаниудын менежментийг сайжруулах, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах үүднээс төрийн эзэмшлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, удирдлага чиг үүргийг Эрчим хүчний яаманд хариуцуулахыг шаардаж байна. 
  5. Улсын төсвөөр хайгуул хийсэн Багануур, Шивээ-Овоо уурхайн хууль бусаар шилжсэн "Алтайн Гянт" ХХК, "Эйкүсора" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг яаралтай төрд буцаан авах. 

гэсэн шаардлагыг хүргүүллээ. Энэхүү шаардлагын хариуг ирүүлэхгүй болвоос тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.