m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.09 07:48
150
“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Жил бүрийн тав дугаар сарын 2 дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатайгаар тэмдэглэж байна.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ.

ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1907809992564817/

"Татвар төлөгчдийн өдөр"-үүдийг тохиолдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоотой хамтран санхүү, ННБ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд "Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ" тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн "Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд" сэдвийн хүрээнд, гурван хоногийн турш үргэлжилнэ.Тэмцээн өнөөдөр (05.09) 11 цагаас Нарантуул ОУХТ-д эхэллээ. 

Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөдөлмөр бүтээлийн үр дүнд улс, нийслэл, орон нутгийн төсөвт оруулах татварын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.