m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.09 08:34
132
Цагдаагийн алба хаагчдад хурандаа, хошууч цол олголоо

Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

“Цагдаагийн хурандаа” цолоор Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ шагнагджээ.

Мөн “Цагдаагийн хошууч” цолоор Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Б.Шинэ-Од, Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн ахлах байцаагч Н.Мөнхтулга, Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн ёс журмын жижүүрийн ахлах байцаагч Г.Ганзориг, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн ахлах офицер Ц.Сайханзориг, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга С.Амартайван, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Болдбаатар, мөн хэлтсийн жижүүрийн ахлах офицер Д.Нямдорж, жижүүрийн ахлах офицер Л.Нандинбаатар нар тус тус шагнагдсан байна.