m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.10 10:24
158
ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ХҮРТЭЛ ТЭМЦЭНЭ ГЭЛЭЭ

Гэр хороолол хөдөлгөөн өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд Үндэсний III чуулганаа зохион байгуулж, Сүхбаатарын талбайд “Эсэргүүцэж байна” тайван жагсаал цуглааныг зохион байгуулсан билээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардах бичиг хүргүүлсэн. 

ШУУД: https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1908782029134280/

Тус шаардах бичигт гэр хорооллын хашааны газрыг үнэгүйдүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох, дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам хэрэгжүүлэх, 40 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт эргүүлэн суулгах, сайн хашаа хөтөлбөрийг үргэлжүүлэх, хотын захиргааг нүхтэд шилжүүлэхээр хийгдэж байгаа ажиллагааг цуцлах, Засгийн газрын 252 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зэрэг  найман зүйлтэй шаардлага тавьж байсан юм.

Тэгвэл өнөөдөр тус хөдөлгөөний зүгээс Сүхбаатарын талбайд хоёр дахь удаагаа тайван жагсаал цуглаан зохион байгуулж Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хоёр сарын өмнө өгсөн шаардах бичгийн зүйл заалтыг санууллаа. Учир нь гэр хорооллын иргэд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө хөшөө барих төдийхнөөр ойлгож, өмнөх шаардах бичигт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх ажлыг үл тоомсорлосон гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр талбай дээр 100 улаан майхантайгаа хүрэлцэн иржээ. Хотын даргыг огцруулах хүртэл тэмцэнэ гэдгээ жагсаалын үеэр хэлж байсан юм.