m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.11 10:12
64
ГЭР БҮЛИЙН ӨДРӨӨР 11 ХОС ХУРИМАА ХИЙЛЭЭ

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 оны  9 дүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг ” Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоол гарсан. Мөн  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан зорилтот өрхийн гишүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн үүрэг хариуцлагын талаар мэдлэг олгох, нөлөөлөх, гэр бүлийн эерэг хандлагын талаар олон нийтэд сурталчлах “Бид нэг гэр бүл” арга хэмжээг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Гэрлэх ёслолын ордон хамтран зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн 700 гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт сургалтыг зохион байгуулж, Гэрлэх ёслолын ордонтой танилцуулахын зэрэгцээ 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагт “Бид нэг гэр бүл”өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн хүрээнд зорилтот бүлгийн 10-аас дээш жил ханилсан, гэрлэлтийн бүртгэлтэй 11 хосын хуримын ёслолын арга хэмжээ зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өдөрлөгт Ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, Дүүргүүдийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, албадын дарга нар оролцож байна.