m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.14 01:26
70
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД АЖИЛ ХАЯЛТЫН СУУЛТ ҮРГЭЛЖИЛНЭ

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн ажил хаялтын өмнөх суултыг эхлүүлээд буй. Ялангуяа сувилагч нар баярын өдрөөрөө өөрсдийнхөө төлөө цалингаа нэмүүлэхийн тулд суулт зарлана гэдгээ мэдэгдсэн байсан юм.

Тэгвэл өнөөдөр энэхүү суулт Сүхбаатарын талбайл 09-13 цаг хүртлээ үргэлжилнэ. Суулт хийж байгаа ҮЭ-ийн холбоо болон ажилтнууд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан” хэмээн суултаа үргэлжлүүлэх ажээ.