m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.17 00:29
91
НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 5 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар 18:40 минутанд шууд явагдана.

Иргэн та 2018 оны 04-р сарын 01-нээс 04-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 05-рсарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн супер тохирол 50,000,000 төгрөг байх юм байна. 

Таньд аз хүсье.

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар