m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.17 00:38
319
"ГАДААД ОРНУУДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХЗҮЙ" НОМ УНШИГЧДЫН ГАР ДЭЭР ОЧИЖ БАЙНА

Үндсэн хуулийн эрхзүйн онол, практикийг дэлхийн улс орнуудад өнөө цагт хэрхэн хэрэгжүүлж буйг өгүүлсэн "Гадаад орнуудын үндсэн хуулийн эрхзүй" харьцуулсан судалгаа хэмээх их, дээд сургуулийн багш магистрант, докторантад зориулсан шинэ ном уншигчдын гар дээр очиж байна.

Энэхүү бүтээл нь өдгөө цагт олон нийтийн анхаарал татсан тулгамдсан асуудлын нэг болоод буй үндсэн хуулийн нэмэлт ба өөрчлөлтийн эерэг сөрөг мөн чанарыг нээн харуулснаас гадна эрх мэдлийн хуваарилалт болон төрийн нэгдмэл байдлын зарчимд үндэслэн байгуулагдсан Парламент, Ерөнхийлөгчийн институт, Шүүхийн тогтолцооны төрөл бүрийн загвар, тэдгээрийн үйл ажиллагааны арга механизм, парламентын хяналтын хэлбэр, нутгийн өөрийн удирдлага, анклав ба экслав нутаг дэвсгэр зэрэг үндсэн хуулийн эрхзүйн үүднээс эрэгцүүлэн бодох, харьцуулан жиших олон сонирхолтой асуудлыг өөртөө агуулсан аж.