m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.21 09:01
84
5-25 килограммын савлагаатай гурил жиндээ хүрэхгүй байна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) явуулсан шалгалтаар зарим супермаркетад зарж байгаа 5-25 килограммын савлагаатай гурил жиндээ хүрэхгүй тохиолдол илэрчээ.

Тодруулбал, ШӨХТГ дөрөвдүгээр сарын 13-нд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрт шалгалт явуулжээ. Ингэхэд 5-25 килограммын савлагаатай гурил нь тухайн жингээсээ 300-800 граммаар дутуу байсан байна. Ингээд тухайн гурилын үйлдвэр дээр очиж шалгахад тухайн жиндээ хүрч байсан гэнэ. Тиймээс савласан гурил нь аль дамжлагадаа жиндээ хүрэхгүй болж байгааг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин ШӨХТГ-аас иргэдийг гурил авахдаа жиндээ хүрч байгаа эсэхийг шалгаж авахыг анхаарууллаа.