m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.21 09:19
99
"БҮРЭН ЦУТГАМАЛ" ХХК-ИЙН ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХЭЭС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

"Бүрэн цутгамал" ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийг Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг чанаргүй барисан  хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагч, шүүгдэгчээр татаад байсан хэргийг өнөөдөр МУ-ын Дээд шүүх шүүлээ. Монгол Улсын Дээд шүүхээс "Бүрэн цутгамал" ХХК нь "Сант" сургуулийн өргөтгөлийн барилгыг 2013 оны 5-р сараас 10-р сарын хугацаанд гүйцэтгэсэн. Дээрх хоёр байгууллагын үүсээд байгаа маргаантай асуудал нь гэмт хэргийн шинж чанаргүй гэж үзсэн учир уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ийнхүү "Бүрэн цутгамал" ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг Монгол Улсын Дээд Шүүхээр цагаатгагдлаа.