m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.22 00:37
701
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв шинээр нээгдлээ

Өчигдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн “шинэ байр”-ны нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо. Нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл, ажил олгогч, мэргэжлийн холбоо, мэргэжлийн боловсролын байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр (Eвропын холбооны Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтыг салбарыг дэмжих төсөл-1, 2, Азийн хөгжлийн банкны төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ төсөл)-ийн төлөөллүүд оролцов. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэргэжилтэй ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх, үнэлгээ баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 216 тоот тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийг байгуулсан.

Mэргэжийн боловсрол, сургалтын үнэлгээний төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын хяналт, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилготой Үнэлгээ баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлт, Сургалт, судалгаа инноваци, Сургалтын хэрэглэгдэхүүн, мэдээллийн сан гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн шинэ байрыг иж бүрэн тавилга, техник тоног төхөөрөмжөөр хангаснаар ая тухтай орчинд Төрийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай зохион байгуулах боломж бүрдлээ.