m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.23 06:58
100
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ОУВС-НД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Цалин хөлсөө нэмэгдүүлж, хөдөлмөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт ажиллагсад суулт зарлаад 9 дэх өдрөө үргэлжилж байна.  Өнгөрсөн хугацаанд тэд жагсаал, суулт зарлан хүрээгээ тэлж, үсээ хусч олон нийтийн анхаарлыг татан МУ-ын ерөнхийлөгч, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдтай уулзаж асуудлаа ярилцсан ч тавьж байгаа шаардлага үр дүнд хүрэхгүй байгаа учир ажил хаялтын өмнөх суулт үргэлжилсээр байгаа юм. Тэгвэл Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр ОУВС-ийн суурин төлөөлөгч НЕЙЛ САКЕР, ОУВС-ийн гүйцэтгэх захирал КРИСТИН ЛАГАРДЕ болон Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР нарт хандан шаардлага хүргүүллээ. 

Тэд уг шаардлагадаа Засгийн газар "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Улсын 3 талт хэлэлцээр"-ийг эхлүүлсэн боловч "Олон Улсын Вальютын Сантай байгуулсан хатуу нөхцөлтэй гэрээнд цалин хөлсийг царцаах заалт" байгаа гэсэн нэрээр асуудлыг шийдвэрлэхгүй өдийг хүрч "Ажил хаялт" хийхэд хүргэлээ. 

Иймд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоож одоо авч байгаа цалин хөлсийг 2018 оны 2-р улиралд багтаан 50 хувиас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх талаар Засгийн газарт тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхэд дээр дурьдсан "Хатуу нөхцөлөө зөөлрүүл" гэсэн шаардлагыг 15 мянган эмч, ажилтны гарын үсэг бүхий 541 хуудас баримтыг хавсарган хүргүүллээ. 

Шаардлагын хариуг 2018 оны 5-р сарын 28-ны өдрийн дотор ирүүлэхийг шаардлага тусгав гэжээ. 

          илүү ихийг: https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1922724131073/

Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр 2 цаг орчим ОУВС-ийн гадна талбайд суулт зарласан бол маргаашнаас МҮЭХ-той хамтран Сүхбаатарын талбай дээрх суултаа үргэлжлүүлнэ гэж мэдээллээ. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.