m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.23 08:23
100
ӨӨР-ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЗАЛУУЧУУД НЭГДЭЖ БАЙНА

Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газар Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоодтой хамтран авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эхлэх, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачлагыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан билээ.

ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1922623331083483/

Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд дээрх холбоод үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж батласныг олон нийтэд танилцуулан, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүд гардуулан өглөө. Энэхүү төлөвлөгөө нь авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллахад чиглэж  байгаа ба үүнд: 

  1. Авлигын эсрэг хүүхэд, залуучууд, ард иргэдийг "Өөр ирээдүй" аянд нэгдэх уриалга дэвшүүлэх, бичгийн хавчаар зүүж өөрийгөө бусдад авлигаас ангид болохоо цаашид илэрхийлж байх
  2. Хүүхэд залуус, олон нийтэд авлигын хор хөнөөлийг таниулах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийн үйл ажиллагааг боловсруулан хэрэгжүүлэх
  3. Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад бэхжүүлэх, тэднийг уриалах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх 
  4. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх 
  5. Авлигын эсрэг олон нийтийн боловсролыг дээшлүүлэх 
  6. Хөдөө орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран авлигын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Гэрэл гэгээтэй, авлигагүй, шударга нийгмийг бүтээхийн төлөө Монголын бүх сурагч хүүхдүүд, оюутан залуучууд, тэдгээрийн эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн албан хаагчид  та бүхнийг энэхүү аянд өргөнөөр нэгдэхийг уриалж байна.