m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.23 08:56
106
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр тогтоол гаргалаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс  “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх,  эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө” болон 20 гаруй дүрэм, журам, бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. 

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  ээлжит хуралдаанаар МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Уг тогтоолын төсөлд

1. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, соёл, урлаг, онцгой байдлын алба, эмнэлэг зэрэг олон нийтийн байгууллагын барилгыг тэргүүлэх ач холбогдол, газар хөдлөлтийн бичил мужлалын эрсдэлийн зэрэглэлээр эрэмбэлж,  буулган шинээр барих,  зардлыг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэх, бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байх эрхзүйн орчныг бүрдүүлэх,

2. Мөн барилга байгууламжийн хийц, бүтээцийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг тогтоох, барилгын төлөвлөлт, угсралт, ашиглалт, аюулгүй байдлыг хянах нэгдсэн лабораторийн сүлжээг нийслэл хот, аймаг бүрт бий болгон ажиллуулах, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулах, гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын үндэсний сүлжээ, гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт, дадлагын төв байгуулах зардлыг тухайн жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авах,

3. Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулах, гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын үндэсний сүлжээ, гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт, дадлагын төв байгуулах зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх,

4. Барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм, нормативын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх арга хэмжээг авах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж дахин төлөвлөх болон дагуул хот, суурьшлын бүс шинээр байгуулах үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих арга механизмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрхзүйн орчныг бүрдүүлж, шийдвэрлүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.