m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.31 04:19
94
Нийтийн тээврийн “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг” чиглэлд өөрчлөлт оржээ

Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Толгойтын авто замыг Орбитын авто замтай холбосонтой уялдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэж ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3 дугаар эмнэлэг” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчих юм.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.