m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.31 07:49
136
БАЯНГОЛЫН БАГАЧУУД БАЯРАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Жил бүрийн хүүхдийн баярын өдрийг Баянгол дүүргийн хүүхэд багачууд хамтдаа тэмдэглэн өнгөрөөдөг уламжлал тогтоод байна. “Баянголын багачууд” баярын арга хэмжээний нээлт Улаанбаатар паласын гадна талбайд өнөөдөр 12 цагт боллоо. Хүүхэд, багачуудад зориулсан энэхүү баярын арга хэмжээ “Улаанбаатар төмөр зам”-ын Дуу, бүжгийн чуулгын урд талбайгаас баярын парадаар эхэлж, дүүргийн удирдлагууд хүүхэд багачуудынхаа хамт Улаанбаатар паласын талбай хүртэл жагсаалд хамтдаа оролцлоо. 


Дүүргийн ЕБС, цэцэрлэгийн нийт 600 гаруй авьяаслаг сурагчид, хамтлаг, дуучин хүүхэд багачууд оролцсон уг баярын жагсаалыг дүүргийн Цэргийн штаб, замын цагдаа, боловсролын хэлтсүүд удирдан явуулав. 
Арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ДИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг, Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа болон бусад албаны хүмүүс оролцож дүүргийнхээ нийт хүүхэд, багачуудад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж аливаа уралдаан тэмцээн, сурлаг, урлагаараа бусдыгаа манлайлж сургууль болон улсынхаа нэр хүндийг Олон улсад мандуулж буй сурагч, хүүхдүүддээ шагнал гардууллаа. 

Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирснээр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанууд оролцож, үлгэрийн баатруудтай хөгжилдөн, зургаа татуулж улмаар спортын өртөө, танин мэдэхүйн өртөө, амттаны өртөө, үлгэрийн баатруудын өртөө, тоглоомын өртөө, үзэсгэлэнгийн өртөөнүүдээр аялууллаа.