m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.05 08:55
108
"Дотоод үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт" үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам хамтран Төрийн худалдан авалтанд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” сэдэвт үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

"Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт" үзэсгэлэн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Тус арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулнаас гадна Сангийн яам,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Стандарт хэмжил зүйн газрын төлөөллүүд Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Стандартын тохирлын үнэлгээний талаарх мэдээллийг хүргэлээ.Мөн төрийн худалдан авалтаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг болон өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд нийт төрийн болон орон нутгийн өмчит ААН, үндэсний үйлдвэрлэгч ААН, бизнес эрхлэгчид оролцож байгаа бөгөөд салбарын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээр хангах Төрийн байгууллага, бизнесийн байгуулага хоорондын хамтран ажиллах санамж бичгийг байгуулах арга хэмжээ болоод бусад үйл ажиллагаа нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхимд 18 цаг хүртэл үргэлжлэх юм байна.