m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.06 07:41
38
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг 5.3 тэрбум төгрөгөөр барина

Өнөөдрийн хамгийн сайхан мэдээлэл гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Тэр дундаа 10 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг зургийн дагуу нь барих ажлыг шийдвэрлэлээ. Үндсэн зургийн дагуу 5.3 тэрбум төгрөгөөр барина.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр хүүхдэд багш илүү арчилгаа, эмчилгээг хийдэг. Тухайлбал, тэднийг багш тэвэрч шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тус цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэгийг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэйгээр зарлана” гэжээ.