m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.06 07:46
24
34 шашны байгууллагын зөвшөөрлийг сунгахаар боллоо

Шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцах хяналт шалгалтын Ажлын хэсэг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2018 оны 5-р сарын 10-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг томилогдож  өнгөрсөн сарын 15,16-ны өдрүүдэд шалгалт хийжээ.  Тэгвэл  шалгалтад хамрагдсан нийт 46 байгууллагаас үйл ажиллагаа явуулж буй байрны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, статистикийн болон ААН-ийн улсын тооллогод хамрагдсан, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, санхүү татварын зөрчилгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа 34 байгууллагын зөвшөөрлийг сунгахаар болжээ.

Зөрчилтэй 8 байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгахгүй бөгөөд зөрчлийг арилгуулах, нэр бүхий 4 шашны байгууллагууд нь шалгалт хийх талаар урьдчилж мэдэгдсэн боловч байгууллага дээрээ байгаагүй, шалгалтад хамрагдаагүй тул дараагийн шалгалтанд хамруулахаар болжээ.