m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.08 04:43
64
Нийслэлд 392 тэрбум төгрөгний төсөвтэй 1169 төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд хэрэгжиж буй 2018 оны хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний хагас жилийн хэрэгжилтийн дүн болон худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцжээ.

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийслэл хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр 392 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1169 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс:

Нийслэлийн засаг даргаас эрх шилжсэн 99 захирамжаар 346.7 тэрбум төгрөгийн 558 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 172 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаагүй бөгөөд нийслэлийн хэмжээнд 71 хувийн хэрэгжилттэй байгаа юм.

Худалдан авах ажиллагаа, зарим ажлын явц удаашралтай байгаа шалтгааныг дүүргийн Засаг дарга нар танилцуулсан гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.