m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.12 04:03
56
2017-2018 оны хичээлийн жилийн сургалтыг 41 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч төгсөж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол олгох Засгийн газрын зорилтын хүрээнд СЗСҮТ-ийн дэргэд Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль байгуулсан.

Энд зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил, ур чадвар, эзэмшүүлдэг.

2017-2018 оны хичээлийн жилд харилцаа холбоо, хүнсний үйлдвэрлэл, иргэний барилга байгууламж, үйлчилгээ, гар урлаач, дизайнер, хөнгөн үйлдвэрлэл гэсэн чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэлтгэжээ.

Мөн тогооч, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, бэлэг дурсгалын зүйл урлаач, гар утас, телефон аппаратны засварчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, модон эдлэлийн мужаан, хэвлэлийн график дизайнч мэргэжлээр сургаж байна.

Тус сургууль нэг ангид 12 хүртэлх хүн элсүүлэн мэргэжлийн боловсрол эзэмшүүлдэг. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь дунджаар 65-72 хувь байна.

Нийт суралцагсдын 80-аас доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулдаг юм байна. Мөн ОХУ, БНСУ-ын сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Энэ хичээлийн жилд 116 суралцагчийг 7 мэргэжлийн арван ангид элсүүлснээс нэг жилийн сургалтыг 41 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч төгсөж, өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэнэ.