m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.12 07:11
92
Зам тээврийн ослын 204 дуудлагыг шалгаж шийдвэрлэсэн байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд 97 томоохон уулзвар цэгийг 340 гаруй алба хаагчид хяналтандаа авч, хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалтыг хийж ажиллажээ.

Мөн Замын цагдаагийн албанд нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 204 дуудлагыг шалгаж шийдвэрлэсэн байна.

Осол, хэргийн улмаас нийт 12 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэж бэртсэн ба үүнээс 6 нь бага насны хүүхэд тэр дундаа бүгд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 42 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. 


Тухайлбал:
БГД-ийн нутаг 3-р хороолол 5-р байрны замд “T.Pruis” маркийн автомашины жолооч нь явган зорчигч 6 настай Б-г мөргөж гэмтээсэн осол бүртгэгдсэн. Тухайн үед явган зорчигч Б нь 11 настай эгч Б-н хамт явган хүний гарцгүй газраар явж байхдаа осолд өртжээ.

Мөн СХД-ийн нутаг Эрчим худалдааны төвийн зүүн замд “T.Opa” маркийн автомашины жолооч нь явган зорчигч 28 настай А, 4 настай Б, 8 настай Н нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол бүртгэгдсэнийг тус алба шалгаж байна.


Дээрх осол, хэргийн танилцуулгаас үзэхэд бага насны хүүхдийн 40 орчим хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцдог боловч насанд хүрсэн хүмүүсийн болон жолооч нарын буруутай үйлдлээс мөн 10 орчим хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцож байхдаа, 50 орчим хувь нь харгалзах хүнгүй ганцаараа оролцдог буюу эцэг эх, асран хамгаалагч нар ЗХАБТХ-ийн 13.2.7-д “эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” үүргээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.