m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.12 07:21
188
Голд машинаа угаавал 720.000 төгрөгөөр торгож, хоёр жилээр эрх хасна

Урин дулаан цаг ирэнгүүт ухамсар муутай иргэд гол ус бохирдуулж автомашинаа угаадаг билээ.

Тэгвэл ийм иргэдийн талаарх мэдээлэл, машины зураг хөргийг авч холбогдох газарт нь мэдээлэх үүрэгтэй.

Хэрвээ гол, мөрөнд автомашинаа угаавал 720.000 төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг болжээ.


Гол мөрөний урсац татрах, тасрах, ширгэх зэрэг нь хүний буруутай үйлдлээс болдог гэдгийг холбогдох газруудаас мэдээлсэн юм.
Тиймээс иргэдийг ухамсартай байж, усаа хамгаалж хайрлаж, голдоо машин тэргээ угаахгүй байхыг анхааруулж байна.