m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.12 08:01
97
Халдварт өвчнөөр өвчлөгчид 20.7 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 31,574 эх амаржиж, 31,785 хүүхэд төрүүлсэн байна. 

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, амаржсан эх 2,625 /9.1%/-аар, амьд төрсөн хүүхэд 2,642 /9.1%/-оор тус тус нэмэгджээ.

Түүнчлэн, эхийн эндэгдэл 11 болсон нь өмнөх оны мөн үеэс 4 /57.1%/-аар нэмэгдсэн үзүүлэлт байна. 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл энэ оны эхний таван сард 35 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр нэмэгджээ.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 17,530 болж, өмнөх оны мөн үеэс 4,574 /20.7%/-өөр буурсан байна.