m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.13 01:13
125
"Гоо ээж" улсын уралдаан зохион байгуулагдлаа

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдаан өчигдөр болж өндөрлөлөө. "Гоо ээж" улсын анхдугаар уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцсон бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч үлдсэн юм. Шилдэг 29 оролцогчоос тэргүүн байранд мэйк ап артист Дэлгэрцэцэг шалгарч 2018 оны Гоо ээж боллоо. Тус уралдаанд “Алтан эрдэнэ”-ээс эхлээд “Ган эрдэнэ” хүртэл есөн эрдэнийн шагнал байгаагаас гадна “Оюунлаг Гоо Ээж”, “Хүмүүнлэг Гоо Ээж”, “Авьяаслаг Гоо Ээж”, “Гоолингоо Ээж”,“Үзэсгэлэнт Гоо Ээж” гэсэн таван номинацид ээжүүдээ шалгаруулжээ.

Мөн төрөхийн хүндэрлийн улмаас эхнэрээ алдаж 6 хүүхэдтэйгээ үлдсэн Д.Төмөртогоод туслахаар "Алдарт эх" фэйсбүүк группийн ээжүүд хандивын аян өрнүүлж "Гоо ээж 2018" тэмцээний тайзнаа 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.