m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.13 07:06
416
Алдарт эхийн одонтой анхны "Гоо ээж" тодорлоо

“Алунгоо эх" төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран Одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа.

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилго бүхий тус тэмцээний анхны ялагчаар А.Дэлгэрцэцэг тодорлоо.Тус тэмцээний ялагч олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм.

Гоо ээжүүдийн анхдугаар уралдаанд "Алдарт эх"-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцсон бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлийн шатанд 29 мисс ээж тунаж үлдсэн юм.