m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.13 08:51
303
Паркийн эргэлддэг пуужин унаж, хүүхдүүд бэртлээ

Өнөөдөр 15:00 цагийн орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтсэн хэрэг гарлаа. Тодруулбал, эргэлддэг пуужин тоглоомыг ажиллуулах явцад эвдрэл үүсч, төмөр нь хугарч доош унаснаар дотор нь сууж байсан хүүхдүүд гэмтсэн байна.

Одоогоос хэдэн жилийн өмнө яг энэ тоглоом гацаж, дотор нь тоглож байсан хүүхдүүдийг гаргах гэж багагүй цаг зарцуулж байсан билээ. Хүүхдүүд хүнд бэртчихээд байхад тус газрын удирдлагууд “Ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэжээ. Азаар хүүхдийн амь нас эрсдээгүй байна.

Өнөөдөр 15:13 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст 15.13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансрын хөлөг" гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсэн байна. Тус дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийн газарт очиж ажиллаж эхэлжээ. Тоглоом дээр байсан хүүхдүүдэд яаралт тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан байна.