m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.14 01:25
87
Зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж байхыг анхаарууллаа

Гашуунсухайт дахь Гаалийн газрын байцаагчид хяналтын бүсийн гарах чиглэлд “Норд бенз” маркийн улсын дугаартай автомашины эзэмшигч Б нь чиргүүлийн арам төмрөнд нууж авч явж байсан 160 килограмм ямааны махыг илрүүлжээ.
Мөн иргэн А нь өнгөрсөн сарын 28-нд улсын дугаартай “Toyota Prius” маркийн авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 56 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завдсан бол иргэн Х нь “Toyota Starex” маркийн авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 80 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завдсан зөрчил тус тус гаргасныг хянаж шалгаж шийдвэрлэсэн байна.


Тиймээс зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна.