m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.14 07:39
686
“Хэн ч, хаана ч, хэзээ ч БЭЛЭН” буухиа тэмцээнд сэтгүүлчид оролцлоо

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн нөхцөл байдлыг олон нийтэд хүргэх, гамшгаас хамгаалах мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэхэд сэтгүүлчдийг мэдээллээр хангах, хамтран ажиллах зорилготой тус сургалтад төвийн хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлч хамрагдав.

Сургалтын үеэр зохион байгуулагдсан  гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Хэн ч, хаана ч, хэзээ ч БЭЛЭН” буухиа тэмцээнд сэтгүүлчид авьяас чадвараа сорин өрсөлдлөө.