m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.14 08:07
93
Паркийн бүх тоглоомонд хяналт, шалгалт хийнэ

Өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн паркийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дөрвөн хүүхэд бэртсэн ноцтой осол гарсан.

Одоогоор сансрын хөлөг тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийжээ.


Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс бүх тоглоомонд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн осол гарсан тоглоомыг актлах шийдвэрийг гаргажээ. Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм байна.