m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.18 00:51
67
Б.ДАШЗЭВЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ

Дээд шүүх энэ сарын 20-нд буюу лхагва гарагт Олон улсын сэтгүүлч, улстөрийн тоймч, доктор Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хэлэлцэнэ.

Тус шүүхэд шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар гомдол гаргажээ.



Өнгөрсөн аравдугаар сарын 01-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, ЭХ-ийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дашзэвэгт жирийн дэглэмтэй хорих ангид 9 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Өөрөөр хэлбэл, түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллэхийг завдсан гэх зүйл ангиар шийтгэж ял оноосон билээ.