m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.09.05 07:56
169
С.БАТБОЛД: УЛААНБААТАР ХОТ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ӨРГҮЙ БОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв,санхүү, хөрөнгө оруулалтын байдлын талаар танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрээр "Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар 2016 онд томилогдон ажилласнаас хойш өнөөдөр 800 дахь хоног тохиож байна. Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нийслэлийн удирдлагын баг хүлээн авсан. Үүнд аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв. Харин  өнөөдөр Улаанбаатар хот ямар ч өргүй болсон" гэв. Мөн шинэ яармаг төвийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн талаар мэдээлэв. Тодруулбал Нийслэл хотын захиргааг  Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байдал арилна гэсэн юм.