m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.09.13 07:38
146
Д.Мөнхбаатар: БСШУС-ын сайдын увайгүй, болчимгүй үйлдэл газар авсаар

Өнөөдөр “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ноос багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийлээ. 

 

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа: 

“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ноос багш нарын цалинг 50 хувиар цаашилбал, 1.6 сая төгрөгт хүргэхийн төлөө тэмцэнэ. Мөн бид Засгийн газар болон МҮЭХ, МБШУ-ны ҮЭ-д мэдэгдэл хүргүүлэхээр бэлдчихээд байгаа. Засгийн газар 8-12 хувь нэмэх шийдвэрээ гаргачихсан. Гэтэл МҮЭХ 2.3-7 хувийн төлөө багш нарын турхирч, засгийн газартай сүлбэлдэж байгаа гэдэгт нь харагдаж байна.Мөн МҮЭХ үе үеийн ЗГ-аас мөнгө авсаар ирсэн байгаа юм. Н.Алтанхуягийн ЗГ-аас 800 сая төгрөг, Ж.Эрдэнэбатын ЗГ-аас 100 жилийн ойдоо зориулж 500 сая төгрөг авсан байх жишээтэй.Тийм учраас багш нар нэгэнт ажил хаяж эрсдэлтэй алхам хийж байгаа юм бол 50 нэмэгдүүлэх шаардлагад нэгдэхийг уриалж байна.

“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны дарга Д.Мөнхбаатар: 

“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны нэр төрд халдсан зохион байгуулалттай мэдээллийг МҮЭХ-ноос гаргаад байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага сайн дурын үндсэн эв санааны нэгдлээр байгуулагддаг байгууллага билээ. Багш нарын эрх ашгийг хамгаалахын тулд тууштай тэмцэх хэрэгтэй юм. Энэ ажил хаялтаар далимдуулан зарим сургуулийн багш ажилчдыг хална гэж дарамтлах, цалин хөлсийг нь өгөхгүй байх асуудал гарч байгаа. Энэхүү айдастай байдлаа даруй зогсоохыг шаардаж байна. Өдөр хоног өнгөрөх тусам багш нарын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх нөхцөл бий болохов дээ . “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны байр суурь эцсийн зорилго бол 1.6 сая төгрөгний цалин юм.Зорилгодоо хүрэхийн тулд туушдаа тэмцэх болно.  

Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гэдэг хүний увайгүй, болчимгүй үйлдэл газар авсаар. Үүний эсрэг “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” тууштай тэмцэх болно. Хэн нэгэн сайдыг үзэн ядаад огцруулах гэж байгаа бол юм биш. Боловсролын салбарыг самарч гүйцлээ. Багш нар ажил хаяад боловсролын салбарт ноцтой байдал үүсчхээд байхад гадаадад аялаад явж байгаа мэдээлэл байна” гэлээ.