m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.02.18 02:13
269
ШУУД:НМХГ: KFC-Н АЖИЛЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД БҮРЭН ХАМРАГДААГҮЙ БАЙЖЭЭ

Өнөөдөр  хотын шуурхай хуралдааны үеэр Зайсанд байрлалтай KFC-ийн талаар НМХГ-аас өчигдөр гарсан шинжилгээний хариуг танилцуулжээ.

Шинжилгээний хариугаар уснаас нь өвчин үүсгэгч бактери илэрсэн /Гүний худгаас усаа авчээ/ мөн хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн байсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байжээ. Одоогоор 40-өөд хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.