Хоолыг сайтар зажлан, аажуу тайван идэж хэвших хэрэгтэй. Котлет, томоохон хэрчим мах зэргийг заавал жижиглэж идээрэй. Бага порцоор аажуу идэхэд цадсан мэдрэмж амархан төрдөг. Ингэх нь ходоодны үйл ажиллагаанд ч тустай. Хоол иддэг аягаа багасга. Болж өгвөл хоол нэмүүлэхгүй байхыг хичээ. Аажимдаа хамаа намаагүй иддэг зуршлаасаа сална. Ном сонин унших, телевиз үзэж байхдаа хоол иддэг муу зуршлаасаа татгалз. Элдэв амттан идэхийн оронд лууван юмуу, нэг ширхэг алим иддэг байх нь танд тустай.