m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.05.21 07:53
95
Маргааш жолооны үнэмлэх сэргээх, шинээр үнэмлэх олгох өдөрлөг болно

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нээлттэй өдөрлөгийн үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм. Мөн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр

  • Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн харилцаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ
  •  Автомашины үзлэг оношлогоог хийнэ
  • Торгуультай холбоотой мэдээлэл, лавлагааг өгнө
  • Урлагийн тоглолтууд болно
  •  Замын хөдөлгөөний дүрмийн сургалт, сурталчилгаа зохион байгуулагдах болон “Бяцхан зорчигч” аяны нээлт гэх мэт арга хэмжээ зохион байгуулагдана.