m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.06.25 07:46
204
Баяр наадмыг зохицуулах хороо таван бөхийг барилдуулах эсэхийг шийднэ

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав өнөөдөр /2019.06.25/ допингийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Монголын үндэсний бөхийн холбоо 1990 онд байгуулагдсан спортын холбоодын хамгийн том холбоо юм. Үйл ажиллагаа нь 2018 он хүртэл тогтмол явагдсан. 2018 оноос бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөд бидний үеийн залуучууд энэ холбоонд орж ажиллаад явж байгаа. Энэ үетэй давхцаад мөн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга Гацуурт компанийн Л.Чинбатад очсон энэ асуудал нь захиргааны хэрэг үүсээд шүүхийн шатандаа явж байгаа юм. Энэ маргаанаас болоод бөхийн өргөө 2018 оны 4 сарын 15-наас эхлээд хаагдаад байсан бол 2019 оны нэгдүгээр сараас нээгдсэн.

Үндэсний бөхийн холбоо болон монголд байгаа спортын бусад холбоо ч тэр энэ допингийн асуудалтай хатуу тэмцэж байгаа.  Допингийн шинжилгээнд 43 бөх хамрагдсанаас 7 залуу бүдэрчихээд байгаа юм. . Энэ залуучууд маань үндэсний бөхийн холбооны захиргааны хэрэг үүссэн асуудлаас болоод манайх 2 холбоо, 2 толгойтой юм шиг болчихоод байна.

Таван  бөх бид нар албан ёсны шинжилгээнд хамрагдсан уучлал хүсээд Дархан аварга Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргасан. Өргөдөл гаргаад бид монгол бөхийн дэг жаяийг баримтлаад явья. Энэ шийтгэлээ багасгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан  юм.

Хүсэлтийн дагуу Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчдийнхээ шийдвэрээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг төрийн бус байгууллагын зарчмаар явуулсан бөгөөд МҮБХ-ны 15 тэргүүлэгчээс найман хүн уучлал үзүүлж, долоон хүн татгалзсан шийдвэр гаргасан. Олонхоороо асуудлыг шийдэх төрийн бус байгууллагын зарчмын дагуу бөхчүүдэд уучлал үзүүлж цахимаар бүртгэл хийгээд явуулаад байна. 

Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг энэ жилийн Улсын баяр наадмаар зодоглуулах эсэхийг баяр наадмыг зохицуулах хороо шийдвэрээ гаргах байх гэж мэдэгдлээ.