m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.09.10 01:47
281
Ихэнх нутгаар бороо орж, салхи шуургатай байхыг анхаарууллаа

Энэ сарын 11-12-нд ихэнх нутгаар бороо орж, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.