m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.09.10 02:49
351
"Аяга таваг ариутгах машингүй газруудыг гурван саяар торгоно"

Хоолны газрын үйлчилгээг эрхлэх шинэ стандарттай болж, ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Орон сууцны нэг давхарт хоолны газар ажиллуулахгүй, шаардлага хангаагүй бол хаах шаардлагатай хэмээн албаныхан үзжээ. Гэвч энэ нь үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. 

Хүн амын дунд хелико бактер маш их байгаа. Энэ нь хоолны газрууд аяга, тавгаа бүрэн гүйцэт ариутгаж, халдваргүйжүүлэхгүй байгаатай холбоотой. Тиймээс хоолны газрууд нь аяга, таваг ариутгах автомат машинтай байх стандарттай болжээ. 

Стандартыг зөрчсөн, мөрдөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15, 11.1, 11.2-дугаар заалтаар шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх стандартыг зөрчвөл иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.