m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.09.10 04:30
196
Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.АЛТАНХУЯГИЙГ УРЬД ШӨНӨ УРЬДЧИЛАН ХОРИХ 461-Р АНГИД ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Ч.Алтанхуягийг өнгөрсөн шөнө АТГ авилгын хэргээр цагдан хорьжээ. Тэрбээр өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж явсан нэгэн. Ч.Алтанхуяг нь 2017 оноос Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар ажилласан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр түүнийг ийнхүү шалгаж эхэлсэн талаар АТГ-ээс мэдээллээ.