m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.12 14:09
92
Д.Одхүү: Хаана ч явсан ДАШТ-ийг mass.mn сайтаар шууд үзэж болох юм байна лээ

Яг одоо Хүрхрээ асарт 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий Монгол дахь нээлт болж байгаа. Нээлтийн ёслолд ирсэн хүндэт зочдын нэг Эгийн голын усан цахилгаан станцын төслийн захирал Д.Одхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Хүрхрээ асарт хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцож байна. Монгол дахь нээлтийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ? 

-Сайхан байна. Хөлбөмбөгт дуртай хүн бүр ДАШТ-ийг үзэх гэж хүсэн хүлээдэг. Дөрвөн жилийн өмнөх ДАШТ-ийг үзэх гэж тоглолтын турш АПУ-гийн асарт байсан. Харин энэ жил Үндсэний соёл амралтын хүрээлэнд  Хүрхрээ асар ажиллаж байгаа юм байна. Чөлөө зай ихтэй, олон хүн цуглах боломжтой юм байна.

-Таныг хөлбөмбөгийн улаан фанат гэдгийг мэднэ. Энэ жил ямар баг, ямар тоглогчийг дэмжиж байна вэ?

-Ерөнхийдөө Английн Премьер лигийг байнга үздэг. Би Челсигийн үнэнч дэмжигч, тиймээс Английн шигшээ багийг дэмждэг. Гэхдээ энэ жил Английн шигшээгээс гадна Белгийн багийг бас дэмжих юм. Эден Азар тоглож байгаа учраас. Энэ жил Азарын маань од гийх байх гэж найдаж байна.

-Алтан шаахайны эзэн болж чадах болов уу?

-Ер нь бол асар их авьяастай тоглогч. Одоо л од нь гийх ёстой, харна даа.

-Монголчууд хөлбөмбөгийн спортыг үзэж сонирхдог болжээ. Яг одоо Хүрхрээ асар дүүрэн байна. Тэгэхээр та фанатуудад хандаж юу хэлэх вэ?

-Хамгийн гол нь сэтгэл ханамжтайгаар баясацгаая. Дэмжсэн багууд нь амжилттай тоглож, уран тоглолтуудаараа  хөгжөөн дэмжигчдээ баясгах биз ээ. Би ч гэсэн эцсийн мөч хүртэл Английн шигшээ багаа үнэнчээр дэмжинэ.

-ДАШТ сар гаруй үргэлжилнэ. Энэ хугацаанд тоглолтуудыг хаана үзэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Яг энэ үеэр ажилтай таарч байгаа, тун харамсалтай. Өнөөдөр ямар ч байсан нээлтэд оролцлоо. Төслийн ажил ид явагдаж байгаа болохоор үүрээр хөдөө явна. Гурав хоногийн дараа л эргэж ирэхээрээ үзнэ дээ.

-Хөдөө явах бол та гар утсаараа mass.mn сайтаас шууд үзэх боломжтой.

-Аан нээрэн тийм, mass.mn шууд дамжуулж байгаа гэсэн. Тэгэхээр үзэх боломжтой юм байна. XXI зуун болохоор цахим сүлжээгээр холбогдоод хаанаас ч гэсэн үзэх боломж бүрдсэн байгааг хөгжөөн дэмжигчид ч гэсэн мэдэж байгаа байх.