m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.26 05:08
48
К.Кейруш Ираны шигшээг дасгалжуулахгүй

Хэсгийн сүүлчийн тоглолтдоо Босни Герцеговинад 1:3-аар хожигдсон дараа португал мэргэжилтэн Карлуш Кейруш Ираны шигшээ багийн дасгалжуулагчийн албаа хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэжээ.  “Би Ираны шигшээг удирдахдаа сэтгэл хангалуун байсан. Гэвч сүүлийн 11 сарын турш надад гэрээгээ сунгах хүсэлт огт ирээгүй.  Гэхдээ тоглогчдоороо үргэлж бахархах болно. Шигшээгийн залуус болон хөгжөөн дэмжигчдээ үргэлж дурсан санах болно” гэж тэрбээр өгүүлжээ.

“Спортинг”, “Реал Мадрид”, “Манчестер Юнайтед” зэрэг томоохон клубүүдийг дасгалжуулж байсан Кейруш 1991-94, 2008-10 онд Португалийн, 2001-02 онд Өмнөд Африкийн, 2011 оноос өндөөдрийг хүртэл Ираны шигшээ багуудыг удирдаж байжээ.