m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.27 09:09
487
Дөрвөн их хүчтэн

Манай сайтын “Гэрэл зураг зураг түүх өгүүлнэ” хуудас энэ удаа Монгол Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гэрэл зургийн цомгийг уншигч танд дэлгэж байна.  

Улаан дээлтэй бяцхан хүү одоогийн Монгол Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар. Тэрбээр "Бушхүүгийн үлгэр" киноны олны хэсэгт тоглож, дэлгэцнээ хүүхэд насаа мөнхөлжээ. 1982 онд буюу есөн настайдаа паркад болсон хүүхдийн барилдаанд ах Д.Сугаррагчаатайгаа үзүүр түрүү булаалдан давж, гурван төгрөгөөр шагнуулж байсан тухай ээж Д.Пүрэвбадам нь дурсан ярьсан байдаг. Энэ цагаас түүний бөхийн гараа эхэлсэн.

Одоогоос 25 жилийн өмнө 15 настайдаа өсвөрийн улсын аваргад оролцож байсан тэрбээр хэвлэлд ярилцлага өгч байгаа нь.

Төрийн баяр наадмаар Улсын заан Д.Долгорсүрэнгийн гэр бүл

 

Д.Долгорсүрэн зааны ирээдүйн их аварга хөвгүүд

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Улсын аварга Д.Сумъяабазар, Улсын хүндэт засуул, УИХ-ын гишүүн Х.Баттулгын аав Ж.Халтмаагийн хамт. 

Д.Сумъяабазар аварга гэргий Ч.Мичидмаагийн хамт. 1997-1998 оны шинэ жилийн үеэр нэгэн найзындаа зочлох үеэр авахуулсан зураг. Хөл хүнд болсон гэргийгээ тайван байлгахын тулд үе үе хангинадан эхнэрийг нь цочоох вий хэмээн гэрийнхээ утсыг таслуулж байсан гэх яриа бий. Хэн хүний хувьд анх аав, ээж болно гэдэг бол үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж билээ. Энэ зургийн талаар "Хүн болж төрсөний хувьд энэ бол хамгийн сайхан дурсамж, хамгийн сайхан мэдрэмж, хамгийн их аз жаргал, хамгийн нандин бэлэг" хэмээн дурсжээ. 

Гэргийдээ "давгүй сайн тогооч" хэмээн үнэлэгддэг тэрбээр гурил нь уусдаггүй сайхан лавшаа хийж идэх дуртай гэсэн. Харин хуурч шарсан хоолонд гавьдаггүй гэнэ лээ. 

 

"Хүчтэн" овгийн голомт залгах хоёр хүүгээ заавал бөх болгох гэдэггүй. Өөрсдийнх нь сонголтыг хүндэтгэх болно хэмээн ярьдаг. Ямартай ч эцгийн хувьд, юуны түрүүнд хөвгүүдийнхээ боловсролд анхаарал тавьж, толгойг нь сайн цэнэглэнэ гэж боддог. Оюуны хөрөнгө оруулалтыг аавын зүгээс сайн хийнэ гэсэн туйлын зорилготой явдаг нэгэн.

Д.Сумъяабазар нь 1999 оны наадмаар улсын заан Г.Өсөхбаяраар найм давж, дархан аварга Б.Бат-Эрдэнэд унасанаар үзүүрлэж байсан билээ.

Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар Г.Өсөхбаярыг давж, Улсын арслан Д.Азжаргалтай үзүүр, түрүү булаалдан түрүүлж Улсын аварга цол хүртсэн билээ. 

Д.Сумъяабазар аваргыг Улсын заан Д.Долгорсүрэгийн хүү гэдгийг бөхдөө хайртай Монгол түмэн бүгд мэднэ. Түүнийг бөх болох хувьд заяанд төрсөн хүн гэлтэй. Учир нь нагац өвөөгийнх нь төрсөн ах "гандангийн улаан хүзүүт" Г.Дэлэг гэж Улсын арслан цолтой бөх байжээ. Түүнчлэн өвөө Донров нь аймгийн заан цолтой, харин аав Д.Долгорсүрэн нь улсын заан, зулайг нь гишгэж төрсөн дүү Д.Сэржбүдээ нь улсын начин, бага дүү Д.Дагвадорж нь Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга. Нэгэн гэр бүлийн эрчүүд бүгд бөх. 

"Хүчтэн" овгийн эрчүүдийг хөргийг тун өвөрмөц байдлаар мөнхөлж, гэрийнхээ хойморт ийнхүү залжээ. Д.Долгорсүрэн заан эхнэртэйгээ зөвлөж байгаад овгийнхөө нэрийг "Хүчтэн" хэмээн сонгосон гэнэ билээ. 

Дөрвөн хүчтэний дамжуулан өмссөн баривчийг одоо хэр нь хадгалдаг гэсэн

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Улсын аварга Д.Сумъяабазар дүү Монгол Улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн хамт төрсөн нутгийн элсэн тасархайд

Бөхчүүд найрын гурван дуутай байх бичигдээгүй хууль ёсоор тэрбээр аяны дугараа алгасахгүй дуулчихдаг нэгэн. Эв нь таарвал заримдаа бэсрэг уртын дуу дуулдаг гэнэ билээ. Д.Сумъяабазар аваргын дүү, улсын начин Д.Сэржбүдээ ч чамгүй авьяаслаг дуучин

Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд 2013 онд  Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, төрийн түшээгээр сонгогдон, УИХ-ын гишүүний тангараг өргөлөө.