m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.01 02:15
30
"Их гурвал" эргэн нийлэх үү?

"Майами Хит" багийн их гурвал бүгд чөлөөт тоглогч болжээ. Эхлээд ЛеБрон Жэймс чөлөөн тоглогч болсон бол түүний араас Дуэйн Уэйд, Крис Бош нар гэрээнээсээ татгалзаж чөлөөт тоглогч боллоо. "Их гурвал"-ын хийсэн энэхүү алхамыг Америкийн сонин хэвлэлүүд олон янзаар тайлбарлаж байна. Эхний дүгнэлт нь Бош, Уэйд нар Жеймсийг багтаа авч үлдэх гэсэн арга гэнэ. Тэд цалингийн цэсээ багасгаж багийн анд ЛеБрон Жэймсийгээ гэрээний хамгийн дээд хэмжээ болох таван жилийн 130 сая ам.долларын гэрээг хийлгэхийн тулд ийм алхам хийсэн гэнэ. Харин ЛеБрoн Жэймс эхлээд өндөр цалин, дараа нь багийн бүрэлдхүүнийг сайжруулах хүсэлтэй байгаа бололтой. Харин Крис Бош хоёр жилд 43 сая ам.доллар, Дуэйн Уэйд мөн 42.5 сая ам.доллар авах байсан ч ийнхүү гэрээгээ цуцалжээ.