Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төрийн нам
2022.11.17 12:31
4585
С.Баярцогт 40 тэрбумаар Ардчилсан намыг авна гэв үү...

С.Баярцогт гурван шатны шүүхээс эх орноо хохироосон, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэгдэж ял авсан атал саяхан Швейцарын прокуророос надад  холбогдох хэргийг цагаатгасан гээд хэдэн цаас харуулан хэвлэлийнхний өмнө тайлагнав.

Тэгвэл С.Баярцогт яг ямар хэргээр шалгагдав.

Нэгдүгээрт, 2009 онд Сангийн сайд байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулагчид буюу Рио Тинтотой хэлэлцээ хийх ажлын хэсгийг даргалж байхдаа Бахама аралд байгуулсан Эн Ди Хармони гэх оффшор компанийнхаа Кридет свисс Ай жи банк дахь данснаас гүйлгээ хийж “Айвенхоу Майнз” компанийн 150,000 ширхэг хувьцааг тухайн үеийн төгрөгийн ханшаар хоёр тэрбум арван зургаан  саяар худалдан авчээ.

Хоёрдугаарт, Баярцогтын  эхнэр 50%-ийг нь эзэмшдэг компанийг “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгч болгосон. Ханбогд болон Өмнөд кэмпэд 43 тэрбум, Номадс компаниар 20 тэрбум нийт 63 тэрбум төгрөгийн орлого олсон.

Гуравдугаарт, Мөнгө угаасан гэх хэрэг. Угаасан мөнгөө оффшор бүсэд байрлуулж, Монгол улсад бүртгэлтэй “ Ийстрен металс” ХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч, одоог хүртэл ашиглаж байгаа нь тогтоогдсон.

Дөрөвдүгээрт,Төрийн эрх мэдлийг атгаж байхдаа Нүхтийн аман дахь 852 саяын үнэлгээтэй хаусаа, Зайсангийн билла виста дахь нийт 2,6 тэрбумын хоёр хаусаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгалгүй нуун дарагдуулсан. Энэ бол хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэг. Тиймээс энэ гурван хөрөнгийг нь улс хураасан байна.

Энэ дөрвөн хэргээ гурван шатны шүүхээр үгүйсгэж чадаагүй. Нотолж чадаагүй байж хэргээ зохицуулсныхаа дараа “Монголын төлөө зүтгэсэн улс төрч болгон хувь хүнийхээ хувь заяаны хувьд дандаа хэлмэгддэг” гээд хэвлэлүүдийн өмнө зогсож байна.

Гурван шүүхэд ялагдсан тэрээр одоо гэнэт цаас бариад гарч ирж байгаа нь хардлага төрүүлэм...

С.Баярцогтын хэргээр Дээд шүүх хуралдахад таван шүүгчийн хоёр нь  ял оноохын эсрэг шийдвэр гаргасан. Чухам хэн гэдэг шүүгч ял оноохыг эсэргүүцэв гэдэг нууц байна. Яагаад нууц байгааг судалж үзтэл “Шүүгчийн хараат бус байдлын тухай хууль”-д зааснаар тусгай шийдвэр гаргасан шүүгчдийн нэр нууц байх эрхтэй гэв.

Харин одоо С.Баярцогт 40 тэрбумаар намаа авахаар төлөвлөж байгаа гэнэ. 40 тэрбумаар намаа авч чадах болов уу...

40 тэрбумаар С.Эрдэнийг худалдаж авлаа гэхэд ҮБХ-ны 256 гишүүнээ авч чадах уу, цаашлаад сонгогчдынхоо итгэлийг  дааж чадах болов уу? Эргэлзээтэй л юм...

Улс төрчдийн нэрийг нь дуудахаас эмээдэг  гурван үсэгтэй компани С.Баярцогтод зургаан тэрбум төгрөг хандивлаад 2024 онд юу хүсэж байгаагаа шивнэсэн гэж баттай эх сурвалж мэдээлсэн байна.

С.Баярцогт АН доторх МҮДН, Морьтон, Нэг ардчилал бүлэглэлийн гишүүдтэй хундага тулгаж өөрийг нь дэмжихийг лоббидож, заримд нь мөнгө атгуулж эхэлсэн тухай АН-ын ҮБХ-ын гишүүд мэдээлж байна. Харин тэдэнд атгуулсан мөнгөө С.Баярцогт бизнес эрхлэгчдээс босгожээ.

Тэгвэл Ардчилсан намыг худалдаж авахаар төсөвлөж буй 40 тэрбумаар юу хийж болох бол, хэр их мөнгө вэ?

Эх сурвалж: Сэтгүүлч У.Болортуяагийн нэвтрүүлгээс

Нэвтрүүлгийн хэсгээс үзэх: