Энэ зуун бол хиймэл оюун ухааны эрин үе. Тэгвэл Хиймэл оюун ухаан буюу AI гэж юу вэ? Энэ нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дуурайлгасан ба бараг ижил түвшинд хүргэхийг хичээдэг технологийн төрөл бөгөөд хүний хийдэг үйл ажиллагааг орлуулахад зориулагддаг. Дэлхий дахинд бүхий л салбарт чухал нөлөө үзүүлж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, олон эерэг үр дагавруудыг авчирч буй. Гэхдээ сөрөг талыг нь ч бас мартаж болохгүй.
Хиймэл оюун ухааныг ашиглан хүний зан байдал, үзэл бодлыг зориудаар төөрөгдүүлсэн мэдээллийг бий болгох боломжтой бөгөөд түүний хэрэглээтэй холбоотой хамгийн их сэтгэл зовоосон асуудал бол “deep fake” буюу бодитой юм шиг харагддаг хэдий ч хуурамч агуулга бүхий мэдээллийг хиймэл оюун ухааныг ашиглан бий болгож байгаа талаар Майкрософт компанийн ерөнхийлөгч Бред Смит тодорхойлсон байна. Энэ технологи нь бусдыг мэхлэх, хуурах зорилгоор бодит агуулгыг өөрчлөх эрсдэлийг дагуулдаг.
Нэн ялангуяа энэ жилийн тухайд манай улсад сонгуулийн жил тохиож буй. Улс төрчид, хар пи-арчид хэн нэгний захиалгаар өрсөлдөгчөө намнах зорилгоор AI ашиглан харлуулах явдлууд ч гарч болзошгүй гэсэн үг. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хиймэл оюун ухаан ашиглан Хятад хэлээр ярьж буй мэт бичлэг сошиал сүлжээнд цацагдсан нь олны анхаарлыг ихээхэн татаж, багагүй маргаан үүсгэсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарыг дуурь дуулж буй мэтээр ч эвлүүлсэн бичлэг цацагдаж байв.
Тэгвэл хэрхэн AI-аар бүтээсэн хуурамч бичлэг, зургийг таних вэ?
Хиймэл оюун ухаанаар бүтсэн зураг, бичлэг нь хүнийг төөрөгдүүлдэг ч “төгс” биш тул цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийг шалгахдаа: