Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Бусад
2024.05.08 11:26
174
Өнөөгийн Хятадын агуу удирдагч Шааньси буюу Хаадын нутгаас төржээ

Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч орны нэгд багтдаг БНХАУ-ын Шааньси муж болон Өмнөд Монголын нутгаар аялан, тухайн улсын хөгжил дэвшил, тариалан аж ахуй, олон улсын боомт, Тан гүрний соёлын онцлогт гудамж, технологийн шинэчлэлтэй танилцлаа.

1. Лүнжи ногоон эрчим хүчний ХХК

2000 онд байгуулагдсан тус компани нь "Нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгоно" уриан дор үйл ажиллаагаа явуулж байна. Тус компани нь 9 жил дараалан монокристалл цахиур ялтасны үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт, 3 жил дараалан модулийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ дэлхийд 1-т оржээ. 

2. Ши-Анийн Айжюй амуу тосны үйлдвэрлэлийн групп

1934 онд байгуулагдсан тус групп нь үндэсний хөдөө аж ахуйн салбарын гол тэрүүлэгч бөгөөд Хятадын орчин үеийн үндэсний аж үйлдвэр, худалдааны үндсийг тавьжээ. Одоогоор тус компани нь Хятадын баруун хойд бүс нутагт хөдөө аж ахуйн тариалалт, амуу будаа, ургамлын тос, хоол хүнс болон урьдчилан боловсруулсан хүнсний ногоог үйлдвэрлэх, логистик болон тээвэрлэлт, сүлжээ гэх мэтийг нэгтгэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм. 

 

3. Чан-Ань 12 цагийн гудамж

Чан-Ань 12 цагийн гудамж нь Хятадын анхны Тан гүрний үеийн амьдралыг харуулсан гудамж юм. Тус гудамж нь Ши-Ань хотын Чюй Жян шинэ дүүргийн Манти плазад байрладаг. 24000 м.кв талбайтай худалдааны худалдааны талбайтай, жуулчдад зориулсан гудамж юм. 

4. Шаанси түүхийн музей

Хятадын 13 улсын түүхийг багтаасан Шаанси түүхийн музейд очив. 1991 оны зургадугаар сард музейн барилгыг ашиглалтад оруулжээ. Уг музейд Хятадын түүхийн 1.71 сая ширхэг соёлын эд зүйлс байдаг аж.

Тус музейг өдөрт 12 мянган хүн үзэж сонирхон Шааньси мужийн нутаг дэвсгэрт үүсч байсан Хятадын 14 улсын түүх,  эртний соёлтой танилцдаг байна.

5.Чинь Шыхуан хааны онгоны музей буюу хаадын өлгий нутаг дэлхийн найм дахь гайхамшиг

Түүхээс түүхийн хооронд аялсан дараагийн музей бол БНХАУ-ын Чинь Шыхуан хааны онгоны музей. Чинь Шыхуан хааны онгоны музей нь Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг.

Хаантайгаа хамт бунхлагдсан 2000 гаруй морьт цэргийн олдворыг тариачин тариа хагалж байхдаа анхны олдворыг олж, түүнээс хойш эрдэмтэд малтлага, судалгааны ажлыг хийсээр байгаа юм. Өнгийг нь алдагдуулахгүйн тулд битүү дээвэртэй байгууламж барьж хамгаалалтад авчээ. 11 хаалга, гурван малтлагын хэсэгтэй. Ойролцоогоор 8000 морьт цэргийн бунхан байгаа гэж таамаглажээ.

Энэхүү бунхнаас бүтнээр олдсон малтлага нь сөгдөн сууж буй цэргийн хөшөө. Үүнийг анх 1978 онд гаргасан байна. Сөгдөөд суусан учир гэмтээгүй бүтнээрээ үлдсэн гэж судлаачид үзжээ. Үүнээс гадна цэргийн жанжин, морин цэрэг, харваач зэргийг яг байгаагаар нь шилэн хоргонд хадгалжээ. Энэхүү музейг үзэхээр өдөрт 30-40 мянган жуулчин ирдэг гэнэ. Мөн дээр дурдсанчлан ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-ын эхний ээлжийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Ногоон байгууламж бол тус улсын нэг онцлог гэвэл болох байх. Энэхүү байгууламжийг хэрхэн бүтээх талаар Хятадын хуурай бүс дэх ус хэмнэх судалгааны хүрээлэнгээр аялав. Эндээс хуурай газар орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, агаар, усны харилцан үйлчлэл, ургамлын усны хэрэглээ гээд тариаланг хэрхэн хөгжүүлэх талаар мэдэж авч болно.

 

 

6. Спорт цогцолбор

2021 онд бүх Хятадын спортын улсын аваргыг зохион байгуулсан Ши-Ань хотын спортын ордон сонирхол татсан юм. Ши-Ань хотын спортын ордон цэцгийн дэлбээн дээвэртэй, 60 мянган хүний багтаамжтай. Нийт 200 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг гэнэ. Тус спорт цогцолборт сагсан бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт гэх мэт бүх төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Ийнхүү очсон газраа нэг бүрчлэн дурдвал дуусахгүй билээ.